Үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Чимэгчулууны тухай
Б.Чимэгчулуун нь Монголын ноолуурын салбарт танигдсан, туршлагатай залуу зохион бүтээгч юм. Тэрээр хүүхэд байхын хувцас загварт авьяастай, өөрийн болон найз нөхөд, гэр бүлийнхээ хувцасыг засаж янзалж, оёж өгдөг байжээ.
Тэрээр үйлдвэрлэл менежмент, эдийн засагч мэргэжилтэй ч өөрийн загвар зохион бүтээх сонирхолдоо хөтлөгдөн 2001 онд “Говь” ХК- д туслах загвар зохион бүтээгчээр ажлын гараагаа анх эхлүүлжээ. 2007 онд “Гоёо” ХК-д Загвар зохион бүтээх товчооны даргаар уригдан ажиллаж, 2009 онд “Гурван сор” ХХК-д ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн төлөвлөгөө норм, бэлэн бүтээгдэхүүний үнэлгээ болон ажилчдын цалингийн үнэлгээ бодох аргачлал, маркетингийн ажлын хэсэгт ажиллаж, ажлын туршлагаа нэмэгдүүлжээ.
Тэрээр 2016 онд Оросын Холбооны Улсын, Москва хотод Мир Кашмери ХХК-д анх үүсгэн байгуулагдахаас эхлэж загвар зохион бүтээх, үйлдвэрлэлийн төлөвлөлт, ажилчдын цалингийн үнэлгээ нормыг гаргажээ.
Ийнхүү Б Чимэгчулуун нь ноолуурын салбарт 16-н жилийн турш тасралтгүй ажиллаж байхдаа, Монгол ноолуураар материал, машинд баригдахгүйгээр хүссэн хээ загвараар бүх биеийн хэлбэр, хэмжээнд таарсан тансаг чамин загваруудыг гаргах хүсэл мөрөөдөл, туршлагадаа тулгуурлаж Эдэл Кашмерийг үүсгэн байгуулжээ.