Ноолууран хувцасны бөөгнөрөл буюу бөөс цэвэрлэх

Ноос, ноолуур зарим нэг даавуун хувцас тань хэд өмсөөд л бөөгнөрч хүмүүсийн хэлж заншснаар бөөсрөөд байна уу? Үүнийг хэрхэн цэвэрлэж, хуучин шигээ болгох аргаа олохгүй байвал бидний зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. 

Скотчоор арилгах

Бидний өдөр тутамд хэрэглэдэг скотчыг хувцасны бөөгнөрч бөөсөрсөн хэсгийг арилгахад ашиглаж болно. Скотчны наалдамхай талыг хувцас дээрээ наагаад хүчтэй татаж аваарай. 

Сахлын хутгаар

Эрчүүдийн хэрэглээ болсон сахлын хутганы бас нэгэн хэрэглээ бол хувцасны бөөгнөрсөн хэсгийг арилгах. Гэхдээ маш болгоомжтой байхыг сануулж байна. Нимгэн, эмзэг материалтай хувцсаа урах, зүсэх эрсдэлтэй тул маш болгоомжтой зөөлөн татаж арилгаарай. Энэ бол маш үр дүнтэй арга шүү. 

Хатуу хуурай чулуу

Арзгар гадаргуутай алганд багтах хэмжээний чулуугаар энэ асуудлыг шийдэж болно. Мөн иймэрхүү төрлийн хувцасны бөөгнөрсөн хэсгийг арилгах зориулалтын зүйлс байдаг болсон тиймээс заавал чулуу гэлтгүй зориулалтын зүйлийг ашиглаж болно. 

Зориулалтын машин

Хэрвээ танд зориулалтын машин байвал илүү хялбар бөгөөд цагийг тань хэмнэх болно.