Ноолууран хувцсаа хэрхэн зөв арчлах вэ?

Гараар угаах зааварчилгаа 

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэх бөгөөд хуурай аргаар цэвэрлэх эсвэл гараар угааж болно. Гараар угаах бол зориулалтын бодис эсвэл шампуниар угаавал хэлбэрээ алдана, бөөгнөрч муудах аюулгүй байдаг. 30 хэмийн бүлээн усанд зөөлөн базаж угаагаарай. Үрж болон мушгиж болохгүй, угаасны дараа угаалгын машинд сэгсэрч болно. Угаалгын нунтаг ноолууран хувцсыг түлж, агшиж сунах аюулд хүргэдэг тул хэрэглэхгүй байвал зохино. Эцэст нь ноолууран хувцсаа хөндлөнгөөр нь дэлгэн тавьж хатааж байгаарай. 

Толбо арилгах

Хэрэв та ноолууран бүтээгдэхүүнээ толбо болгосон бол даруйхан хүйтэн усаар зайлах хэрэгтэй. Толбо арилгагчаар цэвэрлэж болох ч мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг зөвлөж байна.

Хадгалах

Та ноолууран хувцас хэрэглэлээ хадгалахаасаа өмнө үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхэй гэх мэт шавьж байгалийн ширхэгт рүү татагддаг байна. Хадгалахдаа цаасаар ороож тавьбал бага үрчийх бөгөөд гялгар уутанд хийх хэрэггүй. Мөн өлгүүрт өлгөж унжуулан хадгалж болохгүй. 

Хэрэглээ 

Ноолууран хувцас руу сүрчиг цацаж болохгүй. Сүрчиг нь хувцсыг толботуулж цагаан эрвээхэйг өөртөө татдаг. Үнэр дарагч хатсаны дараа ноолууран хувцсаа өмсвөл үнэр дарагч хувцсанд тогтохгүй. Мөн хурц үзүүртэй гоёл чимэглэлийн зүйлд хүргэх хэрэггүй. Ноолууран эдлэлийг бөөсрүүлж, гэмтээх аюултай.